Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44, 45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолоор зарим шүүхийн Тамгын газрын даргыг шилжүүлэн томилж, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томилсон.

Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2020 оны А/44 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Болор, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүү, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжин, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Батхүү болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Баяржаргал, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр нарын ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлж, цаашдын үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллав.

 

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг Шүүхийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Билгүүн нар тус тус ахалж, Ажлын албаны үндсэн нэгжийн ажилтнууд чиг үүргийн дагуу ажиллав.

 

                                

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР