Жил бүрийн тавдугаар сарын 1-нд уламжлал болгон зохион байгуулдаг “Хуульчийн Про-Боно өдөр” арга хэмжээний үеэр шүүхийн захиргааны ажилтнууд шүүхийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлж, зөвлөгөө өглөө.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Монголын хуульчдын холбооны байранд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын референт Р.Ичинхорлоо, Хэвлэл мэдээллийн хэлтсийн референт Ж.Энхбаяр, болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Гантуяа нар 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804 дугаарын утсаар иргэдтэй холбогдож мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.
Мөн шүүхийн Тамгын газрууд шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлан ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаарх мэдээллийг “Нээлттэй танхим”-даа байршуулж, цахим сүлжээгээр иргэдэд өглөө. Иргэдийн асуултад нийгмийн сүлжээн дэх пэйж хаяг болон утсаар хариулж, холбогдох нэхэмжлэлийн загвар, мэдээллийг хүргэсэн юм.
Иргэдийн хувьд гэр бүл, зээлийн маргааны талаар ихэвчлэн асууж, зөвлөгөө авав.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс