Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор зарим шүүхийн Тамгын газрын даргыг шилжүүлэн томилж, үүнтэй холбоотой зарим шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгч томилсон.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар шилжин томилогдсон Тамгын газрын дарга, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон албан тушаалтнуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Бээжин болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Баяржаргал, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр нар оролцсон юм. Мөн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нар байлцав.
Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, шүүхийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл зарим шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга дурдаад Тамгын газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсонтой холбоотой шүүхийн тамгын газруудад хүний нөөц болон санхүү, хөрөнгийн шилжүүлэг хийгдэхгүйг анхаарууллаа. Мөн коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан шүүхийн байранд ариутгал, халдваргүйжилтийн дэглэмийг сайтар сахихыг санууллаа.
Хэргийн хөдөлгөөний удирдлагын хяналтыг дээшлүүлж, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар зөвлөв.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс