Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хурлаар “Шүүгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг судлах, шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, гишүүнээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Баатархүү, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нар ажиллаж байна.
Ажлын хэсэг 2020 оны дөрөвдүгээр сарын 17, тавдугаар сарын 01-ний өдөр тус тус хуралдсан бөгөөд хурлаар Шүүгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг судлах, шинэчлэн боловсруулах, гадаад орнуудын Шүүгчийн ёс зүйн дүрмийг судлах ажлыг гишүүдэд хуваариллаа. Ажлын хэсгийн дараагийн хурал 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр болох бөгөөд шүүгчид Та бүхнийг ажлын хэсэгт холбогдох саналаа ирүүлэхийг урьсан юм. www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー