Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл дэх анхан шатны шүүхийн төлөөлөл тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах “Хуульчдын про боно өдөр”-т оролцож, иргэдэд мэдээлэл өгнө. Тодруулбал, шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулах юм.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг Монголын хуульчдын холбоо "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар болсон.

Тус арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид болон Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын нотариатчидын танхим хамтран иргэдэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугааруудаар хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн олон нийтийн сүлжээ, цахим хаягаар иргэдийн асуултад хариулах юм.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс