Шүүгчийн ганцаарчилсан сургалтын нэгдүгээр ээлж эрүүгийн эрх зүйн чиглэлээр 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдлаа.

Тус сургалтад Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга нар оролцов.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн бүтэц, арга зүй”,  Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга “Монгол улсын Эрүүгийн хууль дахь тэнсэх институтийн зохицуулалт, тулгарч буй асуудал” сэдвээр тус тус судалгааны ажлыг судлаач, шүүгч болон эрдэмтэн удирдагч багш нараас зөвлөгөө авч, хийж гүйцэтгэлээ.

 

 

Сургалтад оролцогчид судалгааны ажлаа илтгэж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлон, тодорхой саналуудыг дэвшүүлэв.

Сургалтад хамрагдсан шүүгчид ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлэх ач холбогдол бүхий шүүхийн эрх зүйн эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйн өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолсон юм. Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дарга Ц.Мандах нар шүүгчдэд батламж гардуулан, баяр хүргэж, амжилт хүсэв.

 

 

Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Шүүгчийн ганцаарчилсан сургалтын хоёрдугаар ээлж 2020 оны 05 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд иргэний эрх зүйн чиглэлээр зохион байгуулагдана.

 

 

                      ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН