Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Мэргэжил, арга зүйн газрын ахлах шинжээч М.Мюлханстай өчигдөр онлайнаар уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Онлайн уулзалтаар Монгол Улсын шүүх Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй 2020-2023 онд хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны хэлбэрээ тодорхойлов.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

 

“Шүүхийн захиргааны ажилтан” бэлтгэх тогтолцоо бий болгож, хөгжүүлэхэд хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын шүүхийн байгууллагын сайн туршлагад тулгуурлан ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойг талууд онцлов. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд зориулсан Иргэний эрх зүйн давтан сургалтыг үргэлжлүүлэхэд GIZ дэмжлэг үзүүлэх боломжтойгоо мөн илэрхийлсэн юм.

“Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд “Шүүхийн мэдээллийн технологийн төв” байгуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Сайн засаглалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар уулзалтын төгсгөлд ярилцаж, хамтын ажиллагаа улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм.

Уулзалтад ГОУХАН-ын “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн удирдагч Л.Заяа, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар байлцав.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс