АНУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцах сургалтад оролцогчдын бүртгэлийг 7 хоногоор сунгалаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Нээлттэй дэлхий манлайлал төвийн хооронд 2019 оны 09 дүгээр сард байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Монгол Улсаас 10 шүүгч, 5 захиргааны ажилтныг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд АНУ-ын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангаж буй сайн туршлагатай танилцах сургалтад оролцуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Сургалтад оролцох хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилчид хүсэлтээ 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор сургалтад оролцогчийн анкет, өөрийн харьяа шүүхийн Тамгын газрын хүсэлтийн хамтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газарт ирүүлнэ үү.
Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
- 45 наснаас доош, өмнө нь АНУ-ын Нээлттэй дэлхий манлайлал төвийн сургалт болон АНУ-д сургалтын J1 визээр зорчиж байгаагүй байх,
- Сургалтын хугацаанд уулзаж танилцсан Америкийн бүх шатны шүүх, хуулийн байгууллагатай ирээдүйд хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах бүрэн эрмэлзэлтэй байх,
- Сургалтын хугацаанд уулзаж танилцах албан байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын түүх, соёлын талаар таниулах мэдлэг, мэдээлэлтэй байх,
- Сургалтын хугацаанд үзэж харсан зүйл, авсан мэдлэг, мэдээллийг өөрийн шүүхэд нэвтрүүлэх, хамт олонтойгоо хуваалцах,
- АНУ-ын Нээлттэй дэлхий манлайлал төвийн сургалтыг төгсөгчдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох,
- Сургалтад оролцогч нь хоёр талын нислэгийн зардлыг өөрөө хариуцах зэрэг болно.
Сургалтад оролцогч нь англи хэлний мэдлэгтэй байх шаардлагагүй бөгөөд сургалтыг хэлмэрчийн тусламжтайгаар монгол хэлээр явуулна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сургалтад оролцох хүсэлтээ ирүүлсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны нэрсийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлэх бөгөөд тус Элчин сайдын яамны сонгон шалгаруулах комисс эцсийн сонголтыг хийх болохыг анхаарна уу.
Сургалтад оролцогчийн анкетыг энэ холбоосоор авч бөглөж ирүүлнэ үү.
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР