Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргаа болон үйлчилгээний ажилтнууд Улсын онцгой комисс, Орон нутаг дахь онцгой комисст 43.812.556 төгрөг хандивлалаа.
Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уриалсан билээ.
Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг анхан болон давж заалдах шатны шүүхийн 241 шүүгч, 637 ажилтан дэмжлээ.
Шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд сайн дурын хандивынхаа 29.544.904 төгрөгийг Улсын онцгой комисст буюу Онцгой байдлын ерөнхий газрын төрийн сангийн 100900031405 тоот дансанд шилжүүлжээ. Мөн 13.707.652 төгрөгийг орон нутаг дахь Онцгой комисст тус, тус хандивласан байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс