Монгол Улсад коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын ажлыг эрчимжүүлж, шуурхай удирдлагаар хангах Ажлын төлөвлөгөөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар баталлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарсан зөвлөмж, чиглэлийг анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газарт хүргүүлэх, шүүхүүдээс мэдээлэл авах, цаг үеийн байдлаас үүдэж тухай бүр шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын дарга нарт даалгав. Мөн амны хаалт, ариутгалын бодисоор шүүхийн тамгын газруудыг хангах болон ажлын цагийг богиносгох, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах үүднээс онлайн шүүх хуралдаан хийх асуудлыг судалж, санал боловсруулах чиглэл өгсөн юм.
Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс