Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уриалсан билээ.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг Баян-Өлгий, Говь-Алтай аймаг дахь шүүхүүдийн шүүгч , ажилтнууд дэмжлээ.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 10 шүүгч, шүүхийн тамгын газрын 25 ажилтан сайн дурын үндсэн дээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан нэг өдрийн цалин болох 2.086.000 /хоёр сая наян зургаан мянган/ төгрөгийг хандивлаж, Онцгой байдлын ерөнхий газрын төрийн сангийн 100900031405 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүллээ.

Шүүгч, ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав

 

Мөн Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд дээрх аянд нэгдэж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж нэг өдрийн цалин болох 2.575.977 төгрөгийг Улсын онцгой комисс /Хүлээн авагч: Онцгой байдлын Ерөнхий газар, Төрийн сангийн 100900031405 тоот данс/-т нэг өдрийн цалингаа хандивлав.

Шүүгч, ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав