Шинэ коронавирус (COVID-19)-ийн халдвараас сэргийлж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан онлайнаар шүүх хуралдаанд оролцох хүсэлт жирийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдсэн. Өмгөөлөгч, хэргийн оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхүүд рүү болон шүүхээс шүүхтэй онлайнаар холбогдон шүүх хуралдаанд оролцох боломжтой.

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй онлайнаар холбогдож шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Чинбаатар сэтгэгдлээ илэрхийллээ. www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Б.Чинбаатар: Нэг аймгаас нөгөө рүү явах боломж хомс энэ үед онлайнаар шүүх хуралдаанд оролцох нь том боломж

 -Шүүх хуралдаанд онлайнаар оролцоход биечлэн оролцохтой адилаар эрх хэмжээгээ бүрэн хэрэгжүүлэн ажиллаж чадаж байна уу?

-Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Дархан-Уул аймгаас онлайнаар оролцлоо. Ингэж оролцсон нь биечлэн оролцохтой адилаар өөрийн эрх хэмжээг бүрэн хэрэгжүүлэн ажиллах боломжийг бүрдүүлсэн байна. Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж байгаа энэ үед нэг аймгаас нөгөө рүү яваад байх боломж хомс. Мөн цаг хугацаа, санхүүгийн хувьд ч хүндрэлтэй байдаг. Шүүхүүдэд байгаа онлайн төхөөрөмж нь дээрх хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын хэмжээнд бүх шатны шүүхтэй онлайнаар холбогдох боломжтой болсон нь техникийн маш том дэвшил. Шүүгч, прокурор төдийгүй гэрч, хэлмэрч, орчуулагч ч шүүх хуралдаанд онлайнаар оролцож болж байна.

-Техникийн хувьд гацах, та үгээ бүрэн хүргэж чадахгүй байх зэрэг хүндрэл байв уу?

-Миний оролцсон шүүх хуралдаанд тийм хүндрэл гарсангүй. Нэг аймгаас нөгөө рүү явах боломж хомс энэ үед онлайнаар шүүх хуралдаанд оролцох нь том боломж юм. Шүүхийн захиргааны ажилтнууд ч энэ үйлчилгээгээ үзүүлэхдээ найрсаг байсанд баярлалаа. Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсье гэв.

 

 

 

Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны

шүүхийн тамгын газар