Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

АВТО ЗАМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр                                                                Дугаар 03                                                                                                 Улаанбаатар хот

                                                                                        

 

 

Шүүхийн архивын ажиллах журам батлах тухай

 

 

            Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.21г, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

                      1.”Шүүхийн архивын ажиллах журам”-ыг нэгдүгээр, “Шүүхийн архивын бүртгэлийн маягт” (Маягт 1-14) -ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

                      2.Энэ тогтоолыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

                     3. Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч /С.Нэргүй/ болон бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

 

                    4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Шүүхийн архивын ажиллах журам” батлах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

           

 

                                                                ДАРГА                                                          Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016

оны 02 дугаар сарын 03-ний өдрийн

 03 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралт

 

 

ШҮҮХИЙН АРХИВЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, хөмрөг үүсгэгч байгууллагын архив /цаашид “Хөмрөг үүсгэгч” гэх/-д мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн баримт, баримт бичиг /цаашид “Баримт" гэх/ хүлээн авах, данс, бүртгэл хөтлөх,  хадгалах, хамгаалах, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, шилжүүлэх, ашиглуулах, нууц хамгаалах, архивын үйлчилгээ үзүүлэх, тайлан, мэдээ гаргахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

                                                               

             1.2.Монгол улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Архив, албан хэрэг хөтлөлтийн  тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Шүүхийн тусгай архивын дүрэм, Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

 

1.3.Эрүүгийн болон Зөрчлийн хэргийн баримт, баримт бичгийг архивд хадгалах, шилжүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг холбогдох хууль болон тусгай журмаар зохицуулна.

/Энэ зүйлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

Хоёр. Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг

 хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих

 

2.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих чиг үүргийг Шүүхийн тусгай архив /цаашид “Тусгай архив” гэх/ болон шүүхийн тамгын газрын дарга хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

2.1.1.тусгай архив дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

2.1.1.1.архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжид архивын үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, аргачлалыг нийцүүлэх, боловсронгуй болгох, биелэлтэд хяналт тавих ажлыг тогтмол хэрэгжүүлэх;

 

2.1.1.2.хөмрөг үүсгэгчийн архивч-операторчдод мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, даалгавар, удирдамж, чиглэл өгөх, үзлэг шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

 

2.1.1.3.архивч-операторчдын  мэргэжлийг  дээшлүүлэх, мэргэшүүлэх

ажлыг зохион байгуулах;

 

2.1.1.4.тусгай  архив  болон  хөмрөг  үүсгэгчид  шаардлагатай дэд бүтэц, техник хэрэгслийн судалгааг гаргах, жил бүрийн төсөвт тусгуулах арга хэмжээ авах;

 

2.1.1.5.архивын    байрны   аюулгүй   байдлын   баталгааг   хангах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулах;

2.1.1.6.архивын ажлыг боловсронгуй болгох асуудлаар Шүүхийн тамгын газар болон холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж, Шүүхийн ерөнхий зөвлөлд санал, хүсэлт гаргах;

 

2.1.1.7.тусгай архивын дарга архивд мөрдөх заавар, аргачлалыг батлах, өөрчлөх, хүчингүй болгох ажлыг Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай зөвшилцөн эрхлэн гүйцэтгэх;

 

2.1.1.8.архивын үйл ажиллагаанд хэрэглэх гарын авлага, арга зүйн зөвлөмж, мэдээллээр хангах;

 

2.1.2.шүүхийн тамгын газрын дарга Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

 

Гурав. Баримт хүлээн авах ажлын зохион байгуулалт

 

3.1.Тусгай архив жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор баримт хүлээн авах хуваарь баталж, хөмрөг үүсгэгчид мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.2.Хөмрөг үүсгэгчийн хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, баримтын дүн тоог үндэслэн баримт хүлээн авах хуваарийг тусгай архивын дарга батална.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

3.3.Тусгай архивд  “Иргэний хэрэг, баримт бичгийг хүлээн авах аргачлал” /Маягт 17/-ын дагуу баримтыг хүлээн авна.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

3.4.Тусгай архивд баримт хүлээн авахдаа судлаач-архивч хүлээн авч буй баримтын бүрэн бүтэн байдал, эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын чанар зэргийг хуудас нэг бүрээр шалгаж, баримт хүлээн авсан, хүлээлгэн өгсөн бүртгэлийг Маягт /1, 2/-ын дагуу тус бүр хоёр хувь үйлдэнэ.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.5.Арга зүй хариуцсан судлаач-архивч баримт хүлээн авах ажиллагаанд хяналт тавина.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.6.Хүлээн авсан баримтын бүртгэлийг хайлтын шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр хадгална.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмсэн/

3.7.Хөмрөг үүсгэгчийн хүлээн авах баримтын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг тамгын газрын дарга болон эрх бүхий албан тушаалтан батална.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.8.Хөмрөг үүсгэгчийн баримт хүлээн авах архивч-операторч Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журмын 4.5 дахь хэсэгт заасны дагуу баримтыг хадгаламжийн нэгж тус бүрээр шалгаж хүлээн авна. Тамгын газрын даргын томилсон ажилтан баримт хүлээн авах ажиллагаанд хяналт тавина. Баримтыг хүлээн авсан бүртгэлийг Маягт 2-ын дагуу тус бүр хоёр хувь үйлдэж архивд хадгална.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.9.Архивч-операторч баримтыг дагалдаж ирсэн нотлох баримтын нэр, тоо ширхгийг уг хадгаламжийн нэгжийн бүртгэлийн тайлбар хэсэгт жагсааж, тэмдэглэл үйлдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 56 тогтоолоор өөрчлөлт оруулсан/

3.10.Архивд баримт дутуу хүлээн авсан тохиолдолд эрж сурвалжлах ажлыг зохион байгуулна.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

           

Дөрөв. Архивын баримтын данс, бүртгэл хөтлөх,

 

            4.1.Архивын баримтын данс, бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр баримт бичгийн стандартад заасан шаардлагын дагуу хөтөлнө.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

4.2.Архивч-операторч  энэ журмын хавсралтад заасан маягт/1-16/-ын дагуу данс, бүртгэлийг хөтөлж, хөдөлгөөнийг тэмдэглэнэ.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

            4.3.Архивын баримтын данс, бүртгэлийг энэ журмын хавсралтад заасан маягт/1-16/-ын дагуу төрөлжүүлэн хөтөлнө.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

            4.4.Данс, бүртгэлийг тусгай архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар хянуулж батлуулсны дараа үдэж хавтаслах ба хавтсан дээр төрийн архивын нэр, хөмрөг үүсгэгч байгууллагын албан ѐсны бүтэн нэр, хөмрөгийн дугаар, дансны дугаар, дансны нэр, он цагийн хязгаар, данс үйлдсэн он зэргийг хар өнгийн бал буюу бэхээр, гар аргаар бичнэ.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

            4.5.Хөмрөг үүсгэгчид хадгалах хугацаа дууссан, байнга хадгалах баримтын батлагдсан дансыг 4 хувь үйлдэж, баримтыг 3 хувь дансны хамт тусгай архивд шилжүүлнэ.

 

Тав. Архивын баримт хадгалалт, хамгаалалт

 

            5.1.Архивын сан хөмрөгийг гамшиг, аюулт үзэгдэл, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад эрсдэлээс найдвартай хамгаалагдсан орчинд хадгална.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмсэн/

            5.2.Тусгай архивын дарга, шүүхийн тамгын газрын дарга болон холбогдох албан тушаалтан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 29 дүгээр зүйл,  Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журмын 6.4 дэх хэсэгт заасны дагуу архивын баримтын хадгалалт, хамгаалалтын горимыг сахиулна.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

            5.3.Архивч-операторч хууль тогтоомжид заасан стандарт, горимын дагуу баримтыг ангилан төрөлжүүлж хадгалж, хамгаална.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

Зургаа. Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн

шинэтгэх

 

            6.1.Сэлбэн засах шаардлагатай баримтыг жил бүр жагсаалт гаргаж эсвэл тухай бүр “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-д заасны дагуу хийнэ.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

6.2.Баримтыг сэлбэн засах ажлыг архив өөрөө хийнэ. Сэргээн шинэтгэх ажлыг лабораторид хийлгэнэ.

            6.3.Баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх ажлыг дараах үе шаттайгаар хийнэ:

 

                        6.3.1.гэмтэлтэй баримтыг илрүүлж, бусад баримтуудаас тусгаарлах;

           

                        6.3.2.гэмтэлтэй баримтыг бүртгэж, гэмтлийн зэрэг, төрлийг тодорхойлох;

                       

                        6.3.3.баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, ариутгах.

 

            6.4.Тусгай архивын дарга, тамгын газрын дарга сэлбэн засах, сэргээн шинэтгэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах арга хэмжээг авна.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

Долоо. Архивын баримтыг шилжүүлэх, ашиглуулах

7.1.Хэргийн баримтыг шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаагаар түр шилжүүлнэ.

 

7.2.Түр шилжүүлсэн иргэний, захиргааны хэргийг өөр хэрэгт нэгтгэсэн бол хэргийн баримтыг хадгалж байсан архивд албан бичгээр мэдэгдэж, хадгаламжийн нэгжийн бүртгэлд хасалтын тэмдэглэл хийлгэнэ.

7.3.Хэргийн баримтыг бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглуулах зорилгоор шилжүүлэхээс бусад тохиолдолд гадагш түр шилжүүлэхийг хориглоно.

7.4.Архивын сан хөмрөгийн эх баримт, хэргийн баримтыг гадагш түр шилжүүлэхдээ хэргийн баримт татах тухай шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, албан бичгийг үндэслэнэ.

7.5.Шүүхээс бусад хууль, хяналтын байгууллагад прокурорын зөвшөөрөл, тогтоол, эрх бүхий байгууллагын  албан бичгийг үндэслэн хэрэг, баримтыг хуулбараар олгоно.

7.6.Баримтыг түр олгож ашиглуулсны дараа архивын ажилтан баримтын бүрдэл, бүрэн бүтэн байдлыг нарийвчлан шалгаж, хуудас нэг бүрээр тоолж хүлээн авна.

7.7.Түр шилжүүлсэн архивын баримтыг гэмтээх , үрэгдүүлэх, урж тасдах, зурж тэмдэглэх, засварлах, эх байдлыг алдагдуулсан  этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу харицлага хүлээлгэнэ.

7.8.Төрийн болон албаны нууцын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн нууцын зэрэглэлтэй баримтыг ашиглуулна.

/Энэ зүйлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмсэн/

 

Найм.Нууцад хамаарах баримт

 

8.1.Нууцад хамаарах хэргийн баримтуудыг төвлөрүүлэн Шүүхийн тусгай архивд хөмрөг үүсгэн хадгална.

 

8.2.Нууцын баримтын хөмрөгийн тоо бүртгэлийн баримтуудыг тусад нь хөтөлнө.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

8.3.Нууцад хамаарах хэргийн баримттай танилцах, ашиглах зөвшөөрлийг нууц хамгаалах ажилтан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгоно.

 

8.4.Хавтаст хэрэгт байгаа болон дагалдаж ирсэн нууцад хамаарах баримтуудыг тусад нь бүртгэж, тусгай архивын нууцын хөмрөгт хадгална.

 

8.5.Нууцад хамаарах хэргийн баримтуудыг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар хэрэг татахаас бусад тохиолдолд архивын байрнаас гадагш шилжүүлэхийг хориглоно.

/Энэ зүйлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56  дугаар тогтоолоор нэмсэн/

 

Ес. Баримтын үнэ цэнийг  нягтлан шалгах

 

            9.1.Тусгай архивын дэргэд “Баримт  нягтлан шалгах арга зүйн комисс”, хөмрөг үүсгэгчид “Баримт  нягтлан шалгах комисс” тус тус ажиллана

 

9.2.Комисс баримтын хадгалах хугацааг тогтоох, тэдгээрийг байнгын хадгалалтад сонгох зорилгоор баримт бүрийн үнэ цэнийг нягтлан шалгана.

 

            9.3.Хэргийн баримтын үнэ цэнийг нягтлан шалгахад дараах ажиллагааг хийнэ.

                       

                        9.3.1.баримтын хадгалах хугацааг тогтоох;

                       

                        9.3.2.байнга, түр хадгалах, 70 жил хадгалах, устгах баримтуудыг ялгах;

 

                        9.3.3.илүү хувь, хуулбар хувийг илрүүлж, тэдгээрийг эх хувьтай нь тулгасны үндсэн дээр устгахаар ялгах;

 

                        9.3.4.хосгүй үнэт баримтыг олж тогтоох, гэрчилгээ олгуулах;

 

                        9.3.5. баримтад данс, бүртгэл, жагсаалт үйлдэх;

 

                        9.3.6.данс, бүртгэл, жагсаалтыг Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар батлуулах.

 

            9.4.Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах явцад байнга хадгалах хэрэг, түр хадгалах хэргийг тус тусад нь ангилан төрөлжүүлэхийн зэрэгцээ хөтлөх хэргийн жагсаалт боловсруулсан байдал, хэргийн хадгалах хугацааг зөв тогтоосон эсэхийг шалгана.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

            9.5.Түр хадгалах хэрэг, баримтын хадгалах хугацаа дуусмагц Баримт  нягтлан шалгах комиссын хурлаар хэлэлцүүлж, хурлын тэмдэглэл, жагсаалтыг тусгай  архивд хүргүүлэн Баримт нягтлан шалгах арга зүйн  комиссын хурлаар  устгах хэргийн актыг хэлэлцүүлэн батлуулсны дараа тамгын газрын дарга актыг баталж, устгалд оруулах ажлыг зохион байгуулна.

 

            9.6.Устгалд оруулахдаа “Түр хадгалах хэрэг, баримтыг устгалд оруулах аргачлал” /маягт 21/-ын дагуу устгалд оруулна.

 

            9.7.Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах ажиллагаанд шүүхийн тамгын газрын дарга хяналт тавьж ажиллана.

/Энэ зүйлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56  дугаар тогтоолоор нэмсэн/

 

Арав. Архивын үйлчилгээ үзүүлэх

 

10.1.Архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төрийн болон албаны нууц, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56  дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

10.2.Архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбар олгохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгоно:

 

10.2.1.иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг;

 

10.2.2.байгууллага, хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар/;

 

10.2.3.зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт.

 

10.3.Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "хуулбар үнэн" тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй. Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр архивч-операторч “ХУУЛБАРЛАВ” /маягт19/ тэмдэг дарж, гарын үсэг зурна.

/Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

10.4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн эх баримт, баримт бичгийг холбогдох иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр буцаан олгохдоо нотариатаар батлуулсан хувийг гаргуулан авч хэрэгт хавсаргаж, хэргийн ард зохих тэмдэглэгээг хийнэ.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмсэн/

10.5.Тухайн хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэргийг бүхэлд нь хуулбарлан олгох тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд танилцуулан “Баталгааны хуудас” /маягт18/ бөглүүлж,  хуулбарыг олгоно.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмсэн/

            10.6.Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтад үзлэг, тэмдэглэл хийх, хуулбарлах зөвшөөрлийг тусгай архивын дарга, тамгын газрын дарга нар олгоно.

/Энэ хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 56 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

10.7.Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно:

10.7.1.зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах;

 

10.7.2.баримтыг засварлах, бохирдуулах, хуудас, хавтсыг нугалах, салгаж авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх;

 

10.7.3.баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах.

 

10.8.Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан олгохгүй.

10.9.Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас бусад иргэд, байгууллагад архивын баримтын үйлчилгээ үзүүлэхэд  Гүйцэтгэх нарийн бичгийн даргын баталсан шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх үнийн тарифын дагуу хураамж авна. Үйлчилгээний хураамжийг дансаар авч, зориулалтын дагуу архивын  зардалд зарцуулна.

Арван нэг. Архивын тайлан, мэдээ гаргах

 

            11.1.Хөмрөг үүсгэгч архив дотоод ажлын болон архивын тооллогын хагас /6 дугаар сарын 25-ны дотор/, бүтэн /12 дугаар сарын 25-ны дотор/ жилийн мэдээ, тайланг маягт/13а,13б/-ын дагуу гаргаж, тусгай  архивд цахимаар болон албан бичгээр хүргүүлнэ.

 

11.2.Тусгай архив нэгдсэн тайлан, мэдээг 01 дүгээр сарын 15-ны өдрийн  дотор  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд ирүүлнэ.

            11.3.Тусгай архивын ажилд зайлшгүй шаардагдах судалгаа, мэдээг хөмрөг үүсгэгч архиваас тайлангийн хугацаа харгалзахгүйгээр гаргуулж авч болно.

/Энэ зүйлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

Арван хоёр. Бусад

 

12.1.Тусгай архив шүүхийн архивын тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулан холбогдох байгууллагад уламжилна.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

           

12.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжтэй хамтран гадаад улсын ижил төрлийн байгууллагатай холбоо тогтоон, харилцан туршлага солилцоно.

 

12.3.Энэ журмыг зөрчсөн ажилтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

 

 

 

 

---оОо---

 
 
Судалгааны сан