Баруун бүсийн шүүхийн байгууллагуудын шүүгч, ажилтнууд оролцсон "УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР” спортын наадам Увс аймгийн Улаангом сумд 2022 оны 06 дугаар сарын 10-аас 12-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

 

       Спортын наадамд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Ховд аймаг дахь Булган сумын сум дундын шүүх, Завхан аймаг дахь Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн баг тамирчид оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, теннис гэсэн спортын 5 төрлийн хүрээнд өрсөлдөв.

 

 

Завхан аймгийн шүүхийн баг тамирчдын тухайд,

Дартс төрөлд:

2-р байр-Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал,

3-р байр- Архив, бичиг хэргийн эрхлэгч М.Лхавгадэмбэрэл

Шатрын төрөлд:

2-р байр- Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням

Теннисний төрөлд:

2-р байр-Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг

Гар бөмбөгийн төрөлд:

2-р байр-Т.Балжинням ахлагчтай Завхан аймгийн шүүхийн баг тамирчид тус тус амжилттай оролцлоо.

 

     "УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР” спортын наадамд амжилт гаргаж оролцсон нийт шүүгч, ажилтнууддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Завхан аймгийн шүүхийн Тамгын газар