Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас "Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, "Баримт бичгийн стандарт”, "Тамга , тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам” сэдвээр Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэгийг урьж шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалтыг 2022 оны 06 сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

 

       Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар нь жил бүрийн дотоод сургалтын хөтөлбөрт архив, албан хэрэг хөтлөлтийн асуудлыг тусган, ажилтнуудыг сургалтад хамруулж, баримтын нөхөн бүрдүүлэлт болон ажлын зохион байгуулалтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.