Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

Иймд эдгээр  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

 

 

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2

2.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

5

Нийт

7

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

           “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ