IMG-LOGO
 2022-01-13

“Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам”-ыг баталлаа

       Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.1.5-д “өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх”, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д “архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д “архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан үүсгэх нөхцөл бололцоог бүрдүүлэх”  гэж байгууллагын удирдлагын чиг үүргийг тус тус хуульчлан заасан. 
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам”-ын төслийг боловсруулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолоор “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам”-ыг баталлаа.

 

 

 

ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ