Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг маргааны талаар хэнээс ч хараат бусаар санал, дүгнэлт гаргахаа батлан тангараглана” гэж, 58.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан тангараг өргөх журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам, сургалтад хамруулах нэгдсэн төлөвлөгөөг батална” гэж тус тус заасан байна.

 

        Үүний дагуу “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах, шүүх хуралдаанд оролцуулах, тангараг өргөх журам”-ын төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулаад байна.

 

       Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу холбогдох журмын төсөлд санал авч байна.

 

        Иймд саналаа 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор [email protected] цахим хаягт ирүүлнэ үү.

 

      Журмын танилцуулгатай ЭНД дарж танилцана уу.

     Журмын төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР