Д/д

Баримт материал

Холбогдолтой хэсэг

1.

Төрийн албан хаагчийн анкет

Энд дарж татаж авна уу.

2.

Өргөдөл

Өргөдлийн агуулгад дараах мэдээллийг заавал тусгаж өгсөн байна.

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа,

2. Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй эсэхээ,

3. Шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ,

4. Хуульчийн гэрчилгээ авсан огноо, хуульчийн гэрчилгээний дугаараа заавал тусгасан байна.

5. Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээнд авсан оноогоо тусгана.

3.

Гурван үеийн намтар

Өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтрыг бичиж хуудас бүрд гарын үсэг зурсан байна. Гурван үеийн намтраа www.shuugch-songon.mn цахим хаягт оруулахдаа хавсралтын төрлөө “Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгт” гэж сонгож оруулна уу.

4.

Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбар

Нотариатаар гэрчлүүлсэн байх.

5.

Цээж зураг

Хэрвээ та шүүгч, Ерөнхий шүүгчээр томилогдсон тохиолдолд шүүгчийн үнэмлэх дээр наах тул сүүлийн нэг сарын дотор авахуулсан, албан хувцаслалттай /аливаа дүрэмт хувцастай байж болохгүй/ 3x4 хэмжээтэй, 2 ширхэг байх.

6.

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах.

7.

Их, дээд сургууль төгссөн диплом

Хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах.

8.

Оршин суугаа газрын тодорхойлолт

ТҮЦ машинаас авах.

9.

Ам бүлийн тодорхойлолт

Баг, хорооны засаг даргаас авах.

10.

Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлснийг нотлох бусад баримт бичиг

Тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт болон “Ажилд орсон , шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно./

11.

Эрүүл мэндийн үзлэгийн маягт

Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот албан тушаалын хоёрдугаар хавсралт (Маягтыг энд дарж татаж авна уу)-ын дагуу бөглөнө/, /Шүүгчээр ажиллаж байгаа хуульчид хамаарахгүй/.

12.

Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт /ХАСУМ/

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө. (Маягтыг энд дарж татаж авна уу), /Шүүгчээр ажиллаж байгаа хуульчид хамаарахгүй/.

13.

Ажил байдлын тодорхойлолт

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8-д заасны дагуу хөдөлмөр эрхэлж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолтыг ирүүлэх.

14.

Хуульчийн гэрчилгээний хуулбар

Нотариатаар гэрчлүүлсэн байх.

15.

Өгүүлэл, нийтлэлийн хуулбар, эх сурвалжийн хамт

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл, нийтлэл бичиж, хэвлүүлсэн байх. Өгүүлэл, нийтлэлийг эх хувиар нь эсхүл хуулбарлан /нотариатаар гэрчлүүлэх/ ирүүлэх.

 

АНХААРАХ ЗҮЙЛ!!!

Баримтыг дутуу бүрдүүлэн тохиолдол бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу. Баримт материалыг бүрдэл тус бүрээр нь pdf файл болгон программд оруулах ( жишээ нь: нийгмийн даатгалын дэвтрийг нүүр бичилт хийгдсэн бүх хуудастай нь нэгтгэж нэг pdf файл болгох)

Бүрдүүлэх материалын аль нэг бүрдлийн хуудас дутуу орсон тохиолдолд баримтыг дутуу бүрдүүлсэнд тооцох тул оруулсан файл тус бүрээ бүрэн гүйцэт эсэхийг нягтлан шалгана уу.