Монгол Улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” нөлөөллийн аяныг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны хооронд идэвхтэй зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд тус шүүхийн тамгын газраас шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан ашигласан батарейг дахин боловсруулах, байгаль орчноо хамгаалах зорилгоор хаягдал батарей хийх савыг шүүхийн байранд байршууллаа. Уг саванд ашиглаж дууссан батарейгаа хийснээр хүрээлэн буй орчноо хамгаалахад нэгэн чухал алхам болно. Химийн хорт бодис агуулсан ганцхан ширхэг хуруу зай 1-4 метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулж бохирдуулдаг байна. Хүн бүр байгаль хамгаалагч байцгаая.