Орхон аймаг дахь шүүхийн  тамгын газар нь Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран гэрлэлт цуцлалтыг бууруулах зорилгоор “Гэр”  2023 оны 04 сарын 01-нээс эхлэн төслийг хэрэгжүүлж байна.

 

 

        Төслийн хүрээнд долоо хоног бүрийн лхагва гараг бүрд шүүх болон шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд  байгаа гэр бүлийн маргаантай хосууд болон гэр бүлийн хүчирхийллээр зөрчлийн арга хэмжээ авагдаж саатуулах байранд цагдан хоригдсон иргэдэд сэтгэл зүйн бүлгийн болон ганцаарчилсан, хосын зөвлөгөө зөвлөгөө өгч, тэдний сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хуваалцах, сэтгэл хөдлөлөө хянах, өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулах чадварыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 

         Одоогоор  10  удаагийн бүлгийн зөвлөгөө хийж нийт 186  иргэд хамрагдаад байна.

 

Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар