Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/31 дугаар тушаалаар томилогдсон тооллогын комисс 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулж байна.

 

            Уг тооллогоор Шүүхийн тамгын газрын архивын хэрэг баримтын бодит тоог тогтоох, баримтын бүрдэл, хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг нягтлан шалгах юм.

 

 

Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар