2023 оны 1-р улиралд тус эвлэрүүлэн зуучлал нь нийт 66 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 49 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ.

 

График-1. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал:Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 15 өргөдлөөр буюу 18.5 хувиар, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 11 өргөдлөөр буюу 18.3 хувиар тус тус БУУРСАН байна.

 

 

График-2. 2023 оны 1-р улиралд тус шүүхээр нийт 181 иргэний хэрэг /хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод/ шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 45 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 24.8 хувиар бууруулжээ.Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

 

 

График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 49 өргөдөл, нэхэмжлэлийн 43 буюу 87.8 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 6 буюу 12.2 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР