Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар томилогдсон тооллогын комисс шүүхийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулж байна. Тооллогын комисс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар тушаалын дагуу шүүхийн архивт хадгалагдаж буй хэрэг, баримтын бодит тоог тогтоох, алдаа дутагдлыг илрүүлэн засах зорилготой болно.

 

 

          Энэхүү нэгдсэн тооллогоор баримтад нягтлан шалгалт хийх, архивын баримтыг байнга хадгалах, түр хадгалах, 70 жил хадгалахаар ялгаж хадгалах хугацааг тогтоох, илэрсэн алдаа дутагдлыг тухай бүрт засч ажиллах юм.

 

 

           Нийт 1974-2022 оны 28613 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж, сэргээн засварлахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР