Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны төлөвлөгөөнд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Хамтдаа хөгжье" аяны хүрээнд хараагүй иргэдэд зориулан брайль үсгээр нэхэмжлэлийн загвар, гарын авлага зэргийг хэвлүүлэн шүүхийн байранд хавтас үүсгэн байршууллаа.

 

 

        Брайль үсгээр хэвлүүлсэн нэхэмжлэлийн загвар, гарын авлагыг байршуулснаар хараагүй иргэд бусдын тусламж авахгүйгээр шүүхээс шууд мэдээлэл авах боломж бүрдсэнээрээ онцлогтой юм.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар