Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газар 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр нийт албан хаагч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга "Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” "Цахим орчинд мэдээ, мэдээлэл түгээх арга болон эх бэлтгэх” сэдвүүдээр, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн "Ажлын байран дахь бэлгийн дарамт” сэдвээр мэдээлэл хуваалцлаа.

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

сум дундын шүүхийн тамгын газар