Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын хамтарсан хурал зохион байгууллаа. Хурлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаар тушаалаар батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхээр хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар