Архангай аймаг дахь шүүхүүдийн шүүгчид, аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хангах тасаг, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан алба хаагчдын хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 02 сарын 17-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулав.
Уулзалт, зөвлөгөөнөөр "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийн талаар тайлан мэдээг сонсож, тулгамдаж байгаа асуудлууд болон хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал хүсэлтийг сонсож ярилцав.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР