Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасныг үндэслэн төрийн албаны шалгалт өгч тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээг Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр /2023.02.14/ зохион байгууллаа. 

 

 

         Тус арга хэмжээнд Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга бөгөөд төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн Ж.Ганболд оролцож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх 75 албан хаагчид хандаж үг хэллээ. 

 

        Тэрээр төрийн албанд дөчөөд жил ажилласан ахмад төрийн албан хаагчийн хувьд та бүхэнд албан ажилдаа анхаарах асуудлыг хэлэхийг хүсч байна гээд “Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон өдөр тутамд хэрэглэгдэж байгаа салбарын хуулиуд, албан тушаалын тодорхойлолтоо байнга эргэн харж хэрэгжүүлж байх ёстой. Мөн төрийн албанд ажиллах гол шалгуур бол төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй бөгөөд та бүхний харилцаа хандлагаас төрийн байгууллагын нэр хүнд ямар хэмжээнд байх нь хэмжигдэнэ. Тийм учраас танд хандаж байгаа иргэний үгийг маш сайн сонсож, боломжит байдлаар асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

 

 

       Ийнхүү өнөөдөр төрийн жинхэнэ албанд орж ажиллаж байгаа албан хаагчдад цаашдын ажилд амжилт хүслээ.

 

Говь-Алтай аймгийн шүүхийн Тамгын газар