Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс санаачлан тус аймгийн Прокурорын газартай хамтран "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангах нь” сэдвээр 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Сүхбаатар аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, орлогч, ахлах болон хяналтын прокурорууд оролцож, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хангах, ял эдлүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцов.
Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар