Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад “Эрүүгийн хуулиар бодлого бодох аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр хуулийн хэрэглээ, хэргийн зүйлчлэл, эрүүгийн бодлогыг хэрхэн бодох, гаргалгааг хэрхэн хийх, эрх зүйн тохиолдол болон шүүхийн практик, хууль хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцсан үр дүнтэй байлаа.
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар