Шүүхийн ерөнхий зөвлөлийн 37 дугаар ээлжит хуралдаанаар 293 болон 294 дүгээр тогтоолыг баталлаа. Улмаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар Ц.Батдоржийг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар Б.Золжаргалыг тус тус сонгон бүртгэв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс