Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9 сул орон тоонд 28 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэд өнөөдөр (2022.09.23) салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар болон салбар эрх зүйн мэдлэгээ шалгуулсан юм. Уг орон тоонд 46 хуульч бүртгүүлснээс долоо нь шалгалтад ирээгүйн улмаас хасагджээ. Мөн 11 хуульч нөөцөөс нэр дэвшиж байна.
Шалгалтад оролцож буй нэр дэвшигчид энэ сарын 27-нд эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалт өгнө.
Түүнчлэн өнөөдөр анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд өрсөлдөж буй нийт нэр дэвшигчид үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгээ шалгууллаа.
Хэвлэл мэдээллийн хэлтэс