Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн тамгын газар нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, гэрлэлт цуцлуулах, гэр бүл салалт, түүний хор уршиг” сэдвээр ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд Хан-Уул дүүргийн 2,3 дугаар хороодын иргэд болон Хан-Уул дүүргийн “Насан туршийн боловсролын төв”, “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, Хан-Уул дүүргийн цагдаа болон прокурорын төлөөлөл хамрагдлаа.
Уг сургалт нь хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх онцлог, ач холбогдолын талаар иргэдэд мэдээлэл өгч, гэрлэлт цуцлуулах, гэр бүл салалт, түүний хор уршгийн талаар таниулахад чиглэсэн юм.
Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Г.Хоролсүрэн, Х.Насанжаргал нар оролцлоо.
Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар