Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны есдүгээр сарын 5-ны даваа гарагт ээлжит бусаар хуралдаж, шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэв. Түүнчлэн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарийг баталлаа.

       

          Анхан, давах болон хяналтын шатны шүүхэд нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахад 153 хүсэлт ирүүлснээс 247 дугаар тогтоолын дагуу 105 хуульчийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Уг нэр дэвшигчид 248, 249, 250 дугаар тогтоолоор баталсан хуваарийн дагуу “хууль зүйн мэдлэг чадвар”-ын шалгалтад оролцоно.

 

Хуралдааны шийдвэрийн тогтоол болон тогтоолын хавсралттай танилцана уу.

 

Бүртгэгдсэн нэр дэвшигчид:

 

 

 

Шалгалтын хуваарь:

 

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс