cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ханнс зайделийн сантай хамтран шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг нарт хууль хэрэглээний мэдлэг олгож, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 15-23-ны өдрүүдэд “Хууль тайлбарлах, хэрэглэх, шүүхийн процесс ба шийдвэрийн төсөл боловсруулах арга зүйд суралцах” сэдэвт сургалтыг 3 ээлжээр зохион байгууллаа. Тус сургалтад нийт 277 шүүхийн захиргааны ажилтан хамрагдсан юм.

 

 

       Сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа, Монгол Улсын их сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш Р.Пүрэвбаатар нар “Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй: Иргэний эрх зүй”, “Иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах болон Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр, Удирдлагын академийн Эрх зүйн танхимын эрхлэгч, Хууль зүйн ухааны  доктор А.Алтанзул, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нар “Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй: Захиргааны эрх зүй”, “Захиргааны эрх зүй дэх хууль хэрэглээний зарим асуудал, Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр, Монгол Улсын их сургуулийн Хууль Зүйн Сургууль, докторантур Т.Золбоо “Хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүй: Эрүүгийн эрх зүй”, “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр, Авлигатай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ““Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах зарим асуудал” сэдвээр, Монгол Улсын Хүний эрхийн комиссын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг “Жендер ба хүний эрх” сэдвээр тус тус сургалтыг удирдан явууллаа.

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР