Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргыг томилогдлоо. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны А/93 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргаар томилогдсон З.Баяржаргал, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Энхмаа нарын ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлж, цаашдын үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллалаа.