Улсын дээд шүүхийн Тамгын газар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хамтран шүүхээс хууль тайлбарлан хэрэглэж байгаа онол практик, холбоо хамаарал, шүүхийн шийдвэрийн шийдэл ба үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг дээшлүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудын дунд явуулсан шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаанд Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек “Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх” төрөлд тэргүүн байр эзэллээ.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбект Улсын дээд шүүхийн Тамгын газар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан тус уралдааны тэргүүн байрны шагналыг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, тус Шүүхийн Тамгын газраас олгосон талархал, мөнгөн шагналыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша нар хамт олны өмнө гардуулан өгч, хүндэтгэл үзүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүслээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР