Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 87 дугаар тогтоолоор дараах шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
№ | Шүүхийн нэр, албан тушаал | Орон тоо |
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх | ||
1. | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
2. | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
Иргэний хэргийн анхан шатны шүүх | ||
1. | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
2. | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч | 3 |
3. | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
Захиргааны хэргийн анхан шатны шүүх | ||
1. | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч | 1 |
Нийт | 8 |
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шалгалтыг зохион байгуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Нэг.Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага:
- эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;
- шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх;
- хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
- шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх.
Хоёр.Шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг;
Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн нь анхан шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:
- хууль зүйн дээд боловсролын диплом;
- хуульчаар гурваас доошгүй жил ажилласан хөдөлмөр эрхлэлтийн талаарх нотлох баримт буюу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эсхүл нийгмийн даатгалын лавлагаа;
- эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;
- шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын лавлагаа;
- хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /хуульчийн гэрчилгээ/;
- төрийн албан хаагчийн анкет;
- Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; Маягтыг ЭНД дарж татаж авна уу. Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгыг ЭНД-ээс татаж авна уу.
- оршин суугаа газрын тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол Улсын иргэний үнэмлэх;
- гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа;
- шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа;
- Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.
Өргөдөлдөө сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна. Өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.
Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хавсралт баримт бичгийг хууль тогтоомж, журамд зааснаар бүрэн бүрдүүлж, 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 09.00 цагаас 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд 2 хэлбэрээр буюу цаасаар болон цахим шуудангаар ирүүлнэ. Цахим хэлбэрээр www.shuugch-songon.mn хаягаар, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээлгэн өгнө.
Гурав.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа:
Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгах ажиллагаа явуулж, нэр дэвшигчээр бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Дөрөв.Сонгон шалгаруулалтын хуваарь, шалгалтын хэлбэр:
Шалгалт өгөх хэлбэр, шалгалтын хуваарийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Шалгалт өгөх хуваарийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд шалгалтыг зохион байгуулна.
Тав.Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Шүүхийн мэргэшлийн хорооны гаргасан үнэлгээгээр шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигчийн бүртгүүлэх өдөр нь хоёр жилийн хугацаандаа багтсан байна.
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нөөцөд бүртгэгдсэн оноогоор эрэмбэлэгдэх хүсэлтэй бол сонгон шалгаруулалтад орохгүй байж болох ба шаардлага хангасан баримт бичигтэйгээр шинээр бүртгүүлсэн байна.
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй бол нөөцөд бүртгэгдсэн оноо нь хүчингүй болж сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шинээр эрэмбэлэгдэнэ.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг биедээ авч ирэхийг анхаарна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: 70008041