Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 25-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхүүдэд ажиллаж шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, шүүгч ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөwww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピーлийн гишүүн Д.Цогтсайхан тус зөвлөлөөс 2019 он болон 2020 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийв.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч ажилтнуудтай санал солилцсон юм.
Түүнчлэн шүүхүүдийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангамж, шүүгч ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлууд болон шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай танилцан энэ талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанд уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль шагнагдсан болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс