Монголын шүүхийн ажилтнуудын холбооны салбар хорооны менежер Э.Дарханбаяр 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хорооны үйл ажиллагааныхаа хагас жилийн тайлан болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус шүүхийн шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.

 

Шүүхийн захиргааны ажилтны холбоо нь дэлхийн улс орнуудыг хамарсан “цар тахал” өвчний үед салбар хороодуудтайгаа бичиг тоотоор харьцах, утсаар ярьж цахимаар холбогдон мэдээ мэдээлэл дамжуулах, авах байдлаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж, уламжлал болсон ажлуудаа цаг хугацаанд нь зохион байгуулан хэрэгжүүлж байна. Мөн тэргүүний салбар хороо, гишүүдээ шалгаруулж, шагнаж урамшуулах, үйл ажиллагааг нь санхүүжүүлэх, тусламж олгох, хамтын сангийн тооцоог сар, улирлаар нэгтгэн тооцож дүнг танилцуулах зэргээр хэвийн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Тайлангийн хурлаар шүүхийн захиргааны ажилтнуудын нийтлэг эрх ашигт нөлөөлөхүйц туслгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын санал солилцлоо.


 

                                     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар