Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

 ДАРГЫН ТУШААЛ

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 01 өдөр                          Дугаар 102                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим

систем ашиглах журам батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21.д, 7.1.21.з, 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5, 18 дугаар зүйлийн 18.1.11, 18.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах журам”-ыг хавсралтаар  баталсугай.

            2.Энэхүү журмыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт,  хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/-д тус тус үүрэг болгосугай.

             

 

 

                          ДАРГА                                                        Э.БАТБАЯР

 

 

 

 

 

 

 

 

                                   

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн

даргын  2020 оны 102 дугаар

тушаалын хавсралт

 

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЭХ

 ЦАХИМ СИСТЕМ АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, тойм, явцын мэдээллийг иргэд, олон нийтэд түргэн шуурхай мэдээлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

1.3.Шүүх, шүүхийн захиргааны байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, аюулгүй байдал, хувь хүн, гэр бүл, байгууллага, төрийн болон албаны хуульд заасан нууцыг хамгаалах, шүүх хуралдааны дэгийг сахих, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй, шүүх нээлттэй байх зарчмыг баримтална.

1.4.Шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, тойм, явцын мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулан тухай бүрд хэргийн оролцогч, иргэд, олон нийтэд мэдээлэхэд “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем” /цаашид “систем” гэх/-ийг ашиглана.

1.5.Хаалттай явагдаж байгаагаас бусад бүх шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцын мэдээллийг системд бүртгэнэ.

1.6.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.6.1.”админ” гэж шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтнийг;

1.6.2.”ажилтан” гэж шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны товын мэдээллийг системд бүртгэж буй шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтныг,

1.6.3.“нарийн бичгийн дарга” гэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг;

1.6.4.”супер админ” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтныг;

1.6.5.“хэрэглэгч" гэж шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, тойм, явцын мэдээллийг системд бүртгэх шүүхийн захиргааны ажилтан, түүнд хяналт тавьж буй шүүхийн тамгын газрын дарга, шүүгч, Ерөнхий шүүгч;

1.6.6.“шүүх хурлын тов“ гэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлосон мэдээ, мэдээллийг;

1.6.7.“шүүх хуралдааны тойм” гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийн товч мэдээ, мэдээллийг;

1.6.8.“шүүх хуралдааны явцын мэдээ” гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хуульд заасан дэг, дарааллын дагуу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж буй мэдээ, мэдээллийг.

Хоёр. Системийн мэдээлэл

2.1.Системийн мэдээлэл дараах төрөлтэй байна.

2.1.1.Бүх шатны шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, тойм, явцын мэдээлэл;

2.1.2.Хэргийн оролцогчдын мэдээлэл;

2.1.3.Энэ журамд заасан бусад мэдээлэл.

Гурав. Системийн ашиглалт, ажиллагаа

3.1. Шүүх хуралдааны тов, мэдээллийг системд бүртгэх.

3.1.1.Ажилтан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор товлон зарласан шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, мэдээллийг өмнөх долоо хоног бүрийн ажлын сүүлийн өдөр системд бүрэн, үнэн зөв бүртгэнэ.

3.1.2.Ажлын онцлог, ачааллыг харгалзан шүүхийн тамгын газрын даргын даалгаснаар шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, мэдээллийг системд бүртгэх ажлыг хэд хэдэн ажилтан гүйцэтгэж болно.

3.1.3.Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор товлон зарласан шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, мэдээлэлд өөрчлөлт орсон бол ажилтан системд холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийнэ.

3.1.4.Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, мэдээлэл системд бүрэн, үнэн зөв бүртгэгдсэн эсэхэд хяналт тавина.

3.1.5.Тухайн шүүхийн тамгын газраас гаргасан шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан товлон зарласан хэвлэмэл зартай системд бүртгэсэн мэдээлэл нийцсэн байна. Хэрэв хурлын товд өөрчлөлт орсон бол ажилтан нэн даруй засварлана.

3.2. Шүүх хуралдааны явцын мэдээллийг системд бүртгэх.

3.2.1.Нарийн бичгийн дарга шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан эхэлснээс дуусах хүртэлх явцын мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасан шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу системд бүрэн, үнэн зөв бүртгэнэ.

3.2.2.Нарийн бичгийн дарга шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцын мэдээллийг зөрүүтэй бүртгэсэн бол нэн даруй засварлана.

3.2.3.Шүүхийн  хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхгүйгээр хойшилсон, хянан шийдвэрлэсэн бол шүүгчийн туслах системд шийдвэрлэсэн байдал, хойшилсон үндэслэлийг үнэн зөв бүртгэж, хадгална.

3.3.Админ нь шүүх хуралдааны танхим, хэрэглэгчийн мэдээллийг системд бүрэн, үнэн зөв бүртгэнэ.

3.4.Супер админ системийн цэсэн дэх зүйл хэсэг, маргааны төрөл, төлөвийг удирдаж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.

Дөрөв. Системийн аюулгүй ажиллагааг хангах

4.1.Хэрэглэгч ажлаас чөлөөлөгдөх, түр чөлөөлөгдөх, халагдах, шилжин буюу сэлгэн ажиллах үедээ хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг тухайн шүүхийн тамгын газрын даргад хүлээлгэн өгнө.

            4.2.Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахыг хориглоно.

4.3.Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг хэрэглэхдээ “Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 7.1, 7.2-д заасныг баримтална.

4.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба системийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангаж, хяналт тавьж ажиллана.

4.5.Шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн системийн ашиглалтад хяналт тавьж, улирал бүр шүүхийн тамгын газрын шуурхай хуралдаанаар систем ашиглалтын талаар хэлэлцэнэ.

Тав. Бусад зүйл

5.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

--оОо--

 

 

 

no
 
 
Судалгааны сан