Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА,

САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

 

2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр                                                                                           Дугаар65/110                                                                                                                                             Улаанбаатар хот

 

Журам батлах тухай

 

            Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.”Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Шүүхийн иргэдийн төлөөлөгчид олгох хөлсийг жил бүр шүүхийн төсөвт тусган батлуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д, тухайн шүүхийн төсвөөс олгохыг тамгын газрын дарга нарт тус тус зөвшөөрсүгэй.

3. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

                                                                   ДАРГА                                                                                                          ДАРГА

                                                                   Н.ЛҮНДЭНДОРЖ                                                                                     Ж.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

 

 

                                      

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,

Сангийн сайдын 2015 оны 5 дугаар сарын

6-ны өдрийн 65/110 дугаар хамтарсан

тушаалын хавсралт

 

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨЛС ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

            1.1.Шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид /цаашид “иргэдийн төлөөлөгч” гэх/ ажлын хөлс, томилолт, замын зардал олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

            1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр. Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох

            2.1.Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны талаар мэдээлэл өгсөн, тангараг өргөсөн, хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдаанд оролцсон цагийн нийлбэрээр иргэдийн төлөөлөгчийн ажилласан цагийг тооцно.

2.2.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан иргэний шүүхэд ажилласан 1 цагийн хөлсийг нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, шүүх хуралдаан дууссаны дараа бэлнээр болон бэлэн бусаар олгоно.

            2.3.Иргэдийн төлөөлөгчийн ажилласан цаг 4 цагаас бага бол ажлын 4 цагаар, 4 цагаас их бол ажилласан цагаар тооцно.

            2.4.Иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцсан, иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл өгсөн болон шүүх хуралдаанд оролцсон тухай тэмдэглэл, баримтыг үндэслэн тухайн шүүхийн тамгын газраас энэ журмын 2.3-т зааснаар тооцож хөлс олгоно. Энэ баримтад шүүгчийн туслах, тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна.

Гурав.Иргэдийн төлөөлөгчийн томилолтын болон замын зардлыг олгох

            3.1.Шүүх байрлаж байгаа орон нутгийн засаг захиргааны нэгжээс алслагдмал зайтай аймаг, сум, баг, хорооноос шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон, мөн шүүх хуралдаан дараагийн өдрүүдэд үргэлжлэхээр болсон тохиолдолд иргэдийн төлөөлөгчид томилолтын болон замын зардлыг шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн олгоно.

            3.2.Сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн томилолтын зардлыг төрийн үйлчилгээний албан хаагчид олгох томилолтын зардлын жишгээр тооцно.

            3.3.Замын зардлыг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн тасалбар, тооцооны баримт үндэслэн олгоно.

            3.4.Шүүх байрлаж байгаа аймаг, сумын төвд амьдарч байгаа иргэдийн төлөөлөгчид томилолт, замын зардлыг олгохгүй.

            3.5.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зөрчил гаргасан иргэдийн төлөөлөгчид томилолт, унааны зардлыг олгохгүй.

            3.6.Нөөцөд сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бол түүнд ажилласан цагийн хөлсийг энэ журмын дагуу тооцож олгоно.

            3.7.Хуульд заасны дагуу татгалзан гарсан иргэдийн төлөөлөгчид томилолт, унааны зардлыг энэ журмын дагуу олгоно.

Дөрөв.Бусад зүйл

            4.1.Тухайн шүүхийн тамгын газрын жилийн төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн төлөөлөгчийн зардлыг тусгасан байна. Иргэдийн төлөөлөгчийн зардлыг тооцохдоо тухайн шүүхэд сүүлийн 3 жилийн байдлаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн хэргийн дундажаар тооцож шүүхийн төсвийн төслийг боловсруулна.

            4.2.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан иргэний ажлын хөлснөөс холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар тооцно.

            4.3.Энэ журамд Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн асуудал эрхэлсэн гишүүний хамтарсан тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

----оОо----

no
 
 
Судалгааны сан