Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 

 

 

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2018 оны 4 сарын 20 өдөр                                                                                                               Дугаар 18                                                                                                                              Улаанбаатар хот

 

 

Журам, загвар, хэмжээ батлах тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. “Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам”-ыг 1 дүгээр, “Алхны загвар, хэмжээ”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.  

3. Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                        Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 20 –ны

өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Шүүх хуралдаанд алх хэрэглэх ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд энэ журам нийцсэн байна.

1.3. Алх нь шүүх хуралдааны танхимын нэг бүрдэл хэсэг мөн.

1.4. Алх батлагдсан загвар, хэмжээтэй байна.

 

Хоёр. Алх хэрэглэх

2.1. Шүүх хуралдаан даргалагч алхыг дараах тохиолздолд хэрэглэнэ. Үүнд:

2.1.1. Шүүх хуралдааныг нээх;

2.1.2. Шүүх хуралдааны дэг сахиулах;

2.1.3. Шүүх хуралдааныг завсарлуулах;

2.1.4. Шүүхийн шийдвэр уншиж сонсгох;

2.1.5. Шүүх хуралдааныг хаах;

 

Гурав.  Бусад

3.1. Алхыг баталсан загвар, хэмжээгээр хийлгэх ажлыг тухайн шүүхийн тамгын газар хариуцна. 

3.2. Алхны загвар, хэмжээг өөрчлөхийг хориглоно.

 

 
 
Судалгааны сан