THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA
Copyright 2022 - Шүүхийн ерөнхий зөвлөл
МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ
2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар 50 Улаанбаатар хот
Шүүхэд албан хэрэг хөтлөх журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал"-ыг баталсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 01 дүгээр тогтоолын Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загварыг хавсралтаар өөрчлөн баталсугай.
2.Энэ тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ