Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэс,  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхтэй  хамтран  “Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус  дүүргийн байранд зохион байгуулав.

 

Өдөрлөгийн үеэр  дүүргийн тамгын газраар үйлчлүүлж буй  100 гаруй  иргэдэд:

  • Шүүхийн болон тамгын газрын үйл ажиллагааг  сурталчлан таниулах шүүхийн үйлчилгээний талаар
  • Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын хуулийн талаар   танилцуулга
  • Шүүхийн архивын үйлчилгээний талаар
  • Гомдол хүсэлт гаргах талаар мэдээлэл  өглөө.

 

            

  Таслан сэргийлэх арга хэмжээний  тухай,  Зөрчлийн тухай хууль, тэнсэн албадлагын арга хэмжээ хэрэглэх, иргэдийн төлөөлөгчийн зэрэг 95  гарын авлага, материалыг иргэдэд хүргэн ажиллав.

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар