Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сум харьяалагддаг. Тус шүүхээс Эвлэрүүлэн зуучлагч С.Баяржаргал, туслахын хамт харьяа сумууддаа "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа"-ны талаар сургалт зохион байгуулав. Уг ажил нь шүүүхийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2022 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд боллоо.

 

 

    Сургалтаар шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хэрхэн өргөдөл гаргах, эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт, зарчим, талуудын эрх үүрэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай ойлголт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа, давуу тал болон онцлог байдлын талаар иргэдэд мэдээлэл хүргэж, хариу санал бодлыг нь сонссон юм.