Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

     Иймд эдгээр  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлттэй шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд хүсэлтээ ирүүлнэ үү.

 

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

  

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

1

2.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

6

3

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

4

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

8

5

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

1

6

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2

                                                    Нийт

19

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт А.Энхбаатартай 70008041, 99711747 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

       “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ