IMG-LOGO
 2022-01-14

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

    Шатар, 100 буудалт даамны тэмцээн зохион байгууллаа

 

       Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтнуудын дунд Шатар, 100 буудалт даамны тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 

     

     Тэмцээний дээрх төрөлд шүүгч, ажилтнууд эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар оролцсон бөгөөд шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Шүүхийн Тамгын дарга Б.Амартүвшин тэргүүн байр эзэлж, дэд байранд шүүгчийн туслах П.Ундрах шалгарсан бол эмэгтэйчүүдийн ангилалд шүүгчийн туслах Т.Батхишиг тэргүүн байр эзэлж, дэд байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага шалгарлаа.

 

     

     

       Тэмцээний 100 буудалт даамны төрөлд эрэгтэйчүүдийн ангилалд Шүүхийн Тамгын дарга Б.Амартүвшин тэргүүн байр эзэлж, дэд байранд Мэдээлэл технологийн мэргэжилтэн У.Мэнд-Очир шалгарсан бол эмэгтэйчүүдийн ангилалд шүүгчийн туслах Т.Батхишиг тэргүүн байрыг эзэлж, дэд байранд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба шалгарсан амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлж, байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.

       Тэмцээнд амжилттай оролцсон нийт шүүгч, ажилтнуудад спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар