www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
“Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонины 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дугаарт “Будилаантай шүүгчид, бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ” “Өдрийн сонин”-ы 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дугаарт “Хуудуутай шүүгчдийн гаргасан хуйвалдаантай шийдвэрийг таслан зогсооё” гарчигтай шүүхийн шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нэр бүхий шүүгчид рүү чиглэсэн, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, тэдний ажил хэргийн нэр хүндэд халдсан утга агуулга бүхий нийтлэлүүд төлбөртэй нийтлэгдэж, цахим сайтуудаар гарсан.
Уг нийтлэлд дурдсан “Богд-Асар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. / Шийдвэр, магадлал, тогтоолыг shuukh.mn сайтаас үзнэ үү/
Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргаас дахин захирамж гаргасныг “Туурайн төвөргөөн” ХХК эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 0472 дугаар тогтоолоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг тогтоолыг “Богд-Асар” ХХК-аас “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай” хүсэлт гаргасныг хүлээн авч хянаад хүсэлтийг хангаж, хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дахин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.
Түүнчлэн дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргаас тухайн маргаан бүхий газартай холбоотой дахин гаргасан захирамжтай “Богд Асар” ХХК маргаж нэхэмжлэл гарсныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Мөн “Богд Асар” ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 7100 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр захирамжийг гардан авсан бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах шатны журмаар гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусаагүй.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчийг хууль бусаар сольж томилсон, “Богд Асар” ХХК, “Туурайн төвөргөөн” ХХК-уудаас гаргасан нэхэмжлэл бүрийг нэр бүхий шүүгчдэд зориудаар хуваарилдаг мэтээр илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гаргажээ.
Шүүх хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлтийг хуваарилахдаа шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журмын дагуу системээс санамсаргүй тохиолдлоор хуваарилдаг ба хэрэв хүний ажиллагаа оролцож хууль бусаар хуваарилалт явагдсан гэж үзвэл эрх бүхий байгууллагаар шалгуулах эрх нь нээлттэй. Гэтэл шүүх, шүүгчдийн нэр хүндэд зориудаар халдаж, гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүдийг удаа дараа олон нийтэд түгээж байгаа нь “Богд Асар” ХХК-аас гаргасан тухайн газрын маргаантай холбоотой тус шүүхээр хянагдаж буй бусад хэрэг, хүсэлт, нэхэмжлэлийн шийдвэрлэлтэд нөлөөлөх зорилго агуулж байна гэж үзэхээр байна.
Иймд шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан мэргэжлийн болон хувь хүний нэр төр, алдар хүндэд нь бүдүүлгээр халдаж буй хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.
Цаашид хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулбал холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдье.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР